Америкийн тухай бидний мэдэхгүй 15 баримт

Дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст Атлантын далай, Номхон далайн хооронд ил гарсан сунагар эх газрыг эрэг орчмынх нь арлын хамтаар Америк тив гэнэ
Дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст Атлантын далай, Номхон далайн хооронд ил гарсан сунагар эх газрыг эрэг орчмынх нь арлын хамтаар Америк (монгол бичгээр ᠠᠮᠡᠷᠢᠻᠠ, улсаас ялгаж бүтнээр нь Америк тив гэж бичдэг) тив гэнэ
Европоос тэнд очсон анхны жуулчдын нэг Америго Веспуччийн нэрээр 1507 онд Америк гэж нэрийджээ.
Америк тив умард өмнөд хоёр туйл руу маш урт тэлж тогтсон, дундаа бараг тасрах шахсан байдгаас тус тивийг умард, өмнөд хоёр тив болгон хуваадаг:
- Умар Америк (Умард Америк, Хойд Америк)
- Өмнө Америк (Өмнөд Америк, Урд Америк)
Энэ хоёроос гадна Төв Америк, Латин Америк гэж ялгарах нь бий.
Америк тив бүхэлдээ дэлхийн гадаргуугийн 8.3%, хуурай газрын 28.4%-ийг эзлэдэг. Хүн төрөлхтний 14% буюу 900 сая орчим хүн энд амьдарч байна.