Mazaalai

Axeta

Travel agency

Гайхамшигт Хятад

Гайхамшигт Хятад
Сүүлийн 10 жилд Хятад улс дэлхийд хамгийн олон мод тарьсан орон болж, дэлхийн ойн бүхэцийн нэмэгдсэн талбайн 25 хувийг тэд нөхөн сэргээсэн байна.

Хятад улс өргөн уудам хуурай газартайгаас гадна мөн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бохайн тэнгисШар тэнгисДорнод Хятадын тэнгисӨмнөд Хятадын тэнгис гээд дөрвөн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зүүн хойт талаас нь баруун өмнө тал хүртэл дугуйлан хүрээлж байдаг бөгөөд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.


Уул нуруу

Хятадын уул нуруунд Тэнгэр уулИшань уулЯньшан уулДа Бешань уулны нурууНаньлингийн нурууИх Хянганы давааТайханшань уулУ шань уулШюе феншань уулны нурууАлтайн нурууЧи Леншань уулны нуруудАлашань уулЛиү Паньшань уулны нурууд болон Гималайн нуруу зэрэг байдаг. Yүнээс гадна, Хятадын 5 хайрхан гэж байдаг. Энэ нь тухайлбал зүүн хайрхан Тайшань уул, өмнөт хайрхан Хэншань уул, баруун хайрхан Хуашань уул, хойт хайрхан Хэйшань уул, төв хайрхан Суншань уул болно. Хятадын өндөрлөгүүд дотор Хөхнуур Төвөдийн өндөрлөг хамгаас нэртэй. Далайн төвшнөөс дунджаар 4000 гаруй метрт өргөгдсөн энэ өндөрлөгийн талбай 2 сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын нутаг дэвсгэрийн бараг 1/4 хувийг эзэлдэг. Хөхнуур Төвдийн өндөрлөгөөс гадна Өвөр Монголын өндөрлөгШар Хөрст өндөрлөгЮньнань Гүйжоугийн өндөрлөгүүд байдаг.


footer-cloudsfooter-cloudsfooter-clouds