Mazaalai

Axeta

Travel agency

Японы Диснейландтэй аялал

5 Өдөр | 4 Шөнө

Үнэ: ₮ 3,290,000

Tовч тайлбар

Захиалах

Улаанбаатар-Япон-Улаанбаатар

Хөтөлбөр

Өдөр 1:

Улаанбаатар-Токио

Өглөөний нислэгээр Улаанбаатараас арлын Япон улсын нийслэл Токио хот руу нисч, 5 цагийн дараа Токио хотын "Нарита" олон улсын нисэх буудалд буухад хөтөч угтан авна. Токио хотруу автобусаар явна. Замдаа Токио хотын бүтээн байгуулалтын гайхамшгийг тольдон харж аялал Асакуса дүүрэгт байрлах эртний түүхт Гурван бурханы сүм буюу Асакуса сүмтэй танилцана. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлаж буудлын ойр орчмын газруудтай танилцана.

Багтсан хоол: Оройн хоол

Өдөр 2:

Токио-Фүжи уул-Токио

Өглөө цайны дараа Япон улсын бэлэг тэмдэг, хамгийн өндөр цэг болох Фүжи уулын цогцолбор руу явна. Дэлхийн соёлын өв сан Фүжи уулын орчин үеийн шинэ музей, Фүжи уулыг үзэхээр зорино. Үзэсгэлэнт Яманака нууранд "Хунт" завиар аялна. Яманака нь Фүжи уулын бэлд орших Японы аялал жуулчлалын 5 сувд цувраа нуруудын хамгийн том нь бөгөөд нийт талбай 9,5 кв.км, эргийн тойргийн урт 14км, гүн нь 13м юм. Байгалийн үзэсгэлэнт хослолыг та эндээс үзэн дурсгалын зургаа татуулан бэлэг дурсгалын дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Үзэсгэлэнт Фүжи уулын нөмөрт байрлах өндөр нь 20м өргөн нь 150м орчим үргэлжлэх үзэсгэлэнт Ширайто хүрхрээг үзэж сонирхон зөвхөн тэнд л худалдаалагдах бэлэг дурсгалыг худалдан авах боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол

Өдөр 3:

Токио-Диснейланд, Дисней усан парк

Өглөөний цайны дараа Диснейн гайхамшигт ертөнцөөр аялна. Токио хотод Диснейланд, Дисней- Сие гэсэн хоёр төрлийн парк байдаг бөгөөд өөр өөрийн онцлогтой Дэлхийн хөгжөөнт паркууд юм. Диснейланд нь дотроо долоон сэдэвчилсэн ертөнцтэй. Үүнд: World bazaar, Ирээдүйн ертөнц, Toontown, Westernland, Critter Country, Адал явдалт ертөнц, Гайхамшигт ертөнц гэсэн долоон сэдэвчилсэн ертөнцтэй. Ертөнц бүр өөрийн онцлог тоглоомууд, сэдэвчилсэн тоглолт, үлгэрийн баатруудтай уулзаж дурсгалын зургаа татуулах гээд адал явдлаар дүүрэн өдрийг өнгөрүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://www.tokyodisneyresort.jp/en/tdl/ сайтнаас авна уу. Disney Sea буюу Дисней Усан парк мөн сэдэвчилсэн паркуудаар хуваагдах бөгөөд Газар дундын тэнгис, Нууц арал, Лусын дагина арал, Арабын тэнгис, Алдагдсан арал, Усан боомт, Америкийн хүрхрээ гэсэн долоон сэдэвчилсэн парктай. Эр зориг авхаалж самбаа сорих адал явдалаар дүүрэн тоглоомуудаар тоглон эрч хүчээ сэргээх болно. Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://www.tokyodisneyresort.jp/en/tds/ сайтнаас авна уу.Энэ өдөр өөрийн сонголтоор Диснейланд, Диснейн Усан паркын аль нэгийг сонгон өдрийг хөгжилтэй өнгөрөөх болно.

Багтсан хоол: Өглөөний цай Оройн хоол

Өдөр 4:

Токио

Өглөө цайны дараа хүн төрөлхтний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон хиймэл далайн эрэг, орчин үеийн Токиогийн аялал жуулчлалын гол хэсгийн нэг Одайба арлаар аялна. Токио хотын алдарт Солонгон гүүрийг үзнэ. Эрх чөлөөний хөшөөний урд зургаа татуулна. Өдрийн хоолны дараа Токио хотын бэлэг тэмдэг болсон жуулчдын зорин очдог гол үзмэрүүдийн нэг болох 634 метр өндөртэй SKY TREE цамхагаас Токио хотыг тольдон харах болно.Мөн Шибүяа уулзвараар зорчиж Хачико нохойн хөшөөний дэргэд дурсгалын зураг татуулах боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол

Өдөр 5:

Токио-Улаанбаатар

Өглөөний цайны дараа ачаа тээшээ бэлтгээд нисэх буудал явж, Токио хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Таван цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Багтсан хоол: Өглөөний цай

Багтсан зүйлс

Багтаагүй зүйлс

Зургийн цомог

Нэмэлт мэдээлэл

footer-cloudsfooter-cloudsfooter-clouds