Axeta
Travel agency8 Өдөр | 9 Шөнө
Үнэ: ₮ 1,790,000
Tовч тайлбар
Хөх хот Бээжин чиглэлийн влогтой мэргэжлийн зураг авалттай дурсамжтай аялалдаа та бүхнийг урьж байна.
Аялагчид Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд /вокзал/цугларч, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Багтсан хоол:
Эрээн хотоос хөх хотруу хөдлөж өдрийн цайгаа уугаад чөлөөт цаг
Багтсан хоол: Өдрийн хоол
Өглөөний цайны дараа Хөх хотын Шинжлэх ухаан, технологийн музейгээр зочилж сансар огторгуй, хүн төрөлхтний үүсэл хөгжил, Торгоны зам зэрэг хэсгүүдийг үзэж сонирхоно. Дараа нь Хөх хотын далайн аквариумтай танилцаж далайн хав, лусын дагины тоглолт үзнэ. Өдрийн хоолны дараа Хөх хотын Joyous water world-д ирж бүтэн өдрийг хүссэнээрээ зугаацан өнгөрөөх боломжтой. Энд хүүхэд багачуудын тоглох дуртай төрөл бүрийн усан гулсуур, хиймэл давалгаа, бассейн, тоглоомын төвүүд зэрэгт цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлаж амарна.
Багтсан хоол: Өглөөний цай Оройн хоол
Өглөөний цайны дараа Бээжин хотыг зорино. Бээжин хот руу зорчих замдаа дэлхийн долоон гайхамшигийн нэг Цагаан хэрмээр аялаад Хэй-Бэй мужийн Жань-Жиа-Көү (Жанчхүү) хотоор дайран өнгөрөх ба орой Бээжин хотод ирж Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн "Шувууны үүр" болон "Усан шоо" буюу Water cube цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая.литр давстай устай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн аквариум болох “Бээжин аквариум”-д зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр аялана.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Энэ өдөр Хятадын хамгийн том зугаа цэнгэлийн парк болох “Юниверсал Студио”-той танилцан, өдрийн турш тоглож өдрийг зугаатай өнгөрөөх болно. Юниверсал Студио нь ойролцоогоор 64га (150акр) талбайг эзэлдэг. Тус парк нь 2021 оны 9 сард нээлтээ хийсэн ба одоогоор дэлхийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодорсон бөгөөд нийт 40 орчим өөр өөр төрлийн тоглоомууд болон 20 гаруй сонирхолтой, хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзүүлдэг. Хятад улсын аялал жуулчлалын гол бүс болоод буй энэхүү парк нь Харри Поттер ба шидтэний ертөнц, Минионуудын ертөнц, Кунг Пу Панда ба гайхамшигийн ертөнц, Журрасик Ворлд, Марвелийн супер баатрууд Усны ертөнц, Холливудын өргөн чөлөө зэрэг 7 өөр сэдэвчилсэн хэсгүүдээс бүрддэг.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
Өглөөний цайны дараа хурдны замаар Эрээн хотыг зорин хөдөлнө. Орой нь Эрээн хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна.
Багтсан хоол: Өглөөний цай Өдрийн хоол
Өглөө эрт зочид буудлаа хүлээлгэж өгөөд 2 улсын хил нэвтрэн Замын-Үүдэд ирж оройн галт тэргэндээ суун Улаанбаатарын зүг хөдөлнө
Багтсан хоол:
Өглөө 09:20-д Улаанбаатарын төмөр замын төв буудалд буун аялалаа баяртайгаар өндөрлөнө.
Багтсан хоол:
© 2025
Гүйцэтгэсэн: Sain web